СХД-ийн худалдааны төвд шинэ голомт үүслээ

2021-02-01
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.01-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 5433 хүнд шинжилгээ хийснээс 35 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсээс халдвар илэрлээ. Тэдэн дунд СХД-ийн 21-р хороололд ажилладаг хүн байгаа. Түүний ойрын хавьтлын найман хүнээс халдвар илэрсэн. Ингээд тус хороололын худалдааны төвд шинэ голомт үүслээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 980 боллоо. Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »