Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болжээ

Мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын байдлаар 15.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин өмнөх сартай харьцуулбал 0.6 хувиар буурсан байна. Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх буюу 55 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлж байгаа 15 хувийг валютын хадгаламж, 13 хувийг төгрөгийн харилцах, 3 хувийг банкнаас гадуурх мөнгө бүрдүүлжээ.

Зээлийн үлдэгдэл 13.5 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн дийлэнх нь буюу 22 хувь нь цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн зориулалтаар олгогдсоныг Монголбанкнаас танилцууллаа. Нийт зээлийн 8.8 хувь 1.2 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, 6.9 хувь буюу 931.9 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл гэнэ.  Чанаргүй зээлийн дийлэнх хувийг уул уурхайн салбарт олгосон зээл эзэлжээ.

Орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байгаа бөгөөд нийт зээлийн 1.8 хувь нь чанаргүй зээлээр бүртгэгдсэн.  Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 38.6 хувь нь 40-60 ам.метр, 28.2 хувь нь 60-80 ам.метр, 24 хувь нь 40-өөс доош ам.метр талбайтай орон сууц авсан байна.

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх улирлаас 5 хувиар өсчээ. Тэр дундаа Засгийн газрын гадаад өр 17 хувь буюу 1 тэрбум 76 сая ам.доллараар өссөн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!