Д.Сугар: Би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд өөрөө яваад очно

0
458

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхад “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалж зээл авсан байдаг. Энэ нь ч  Олон улсын Арбитрын шүүхээр батлагдаж, Д.Сугарыг энэ хэрэгт холбоотой гэх хардлага нийгэмд түгсэн юм. Тэгвэл энэ талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл огт байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрт 357 хуудас материал байдаг юм билээ. Тэнд миний нэр ус байгааг олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд өөрөө яваад очно” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!