ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын бүрэн эрхийг сунгана

2021-01-28
1 min read

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл лхагва гарагийн /01.27/ хуралдаанаар 137 дахь удаагийн чуулганы товыг баталжээ. Энэхүү 137 дахь удаагийн чуулган 2021 оны 3 дугаар сарын 10-12-нд болох Грекийн Афин хотноо болох юм байна.

Тус чуулганаар ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах бөгөөд одоогийн ерөнхийлөгч Томас Бах өрсөлдөгчгүй дахин сонгогдож бүрэн эрхийн хугацааг сунгахаар байгаа ажээ.

“COVID-19” цар тахлын тархалтыг зогсоох, өвчлөлтийн тоог бууруулах чиглэлээр дэлхий даяар хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээг хүндэтгэх үүднээс уг шийдвэрийг гаргажээ. Энэ нь ОУОХ-ны 2020 оны 7 дугаар сарын 136 дугаар хуралдааны дараа алсаас буюу цахимаар зохион байгуулах 2 дахь удаагийн хуралдаан болох юм.

Орчуулах »