Дөрвөн настай хүүгийн гэдэснээс 56 ширхэг соронз гарчээ

2021-01-28
1 min read

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ.

Тодруулбал, Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна. Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна.

Хагалгаа хэдий амжилттай болсон ч эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг АНХААРУУЛЖ байна.

Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.
Орчуулах »