Дэлхийн хэмжээний тэмцээнд анх удаа орж 3-р байрт шалгарлаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон “PUBG Mobile-2020” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “ZEUS” баг гуравдугаар байрт шалгарлаа.

Монголын ZEUS баг тэмцээний эхний гурван өдөр тэргүүлсэн ч эцсийн мөчид 292 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэн болов.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тэмцээний тэргүүн байрыг Хятадын “NOVA” баг 319 оноогоор аваргалж 700 мянган ам.доллар, удаах байрт мөн тус улсын “4АМ” баг 294 оноогоор тодорч 200 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Зургийн тодорхойлолт алга байна.
зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Монгол залуус маань дэлхийн хэмжээний тэмцээнд анх удаа оролцсон нь энэ бөгөөд хоёрдугаар байрын “4АМ” багаас 2-хон онооны зөрүүтэйгээр гуравдугаар байрт ийнхүү орлоо.

Тэмцээнийг тэргүүлсэн “NOVA” багийн хувьд тэмцээн уралдаануудад тасралтгүй орж 1, 2 дугаар байр тогтмол эзэлдэг туршлагатай баг юм.

Орчуулах »