НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖЛЭЭ

0
193

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

2020 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц, түрээсийн болон түр суурьших орон сууц, шинэ сууршлын бүсийг хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дэд бүтцийн төв байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!