НИЙТИЙН ТЭЭВЭР ӨНГӨ ЗАСЛАА

0
78

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн саяхан болж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгж, байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн билээ. Тэгвэл дээрх байгууллагууд өгөгдсөн үүрэг даалгаварын өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобус, троллейбусыг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Энэ сарын 12-ны өглөө автотээврийн хяналтын улсын байцаагч нар 17 аж ахуйн нэгжийн 781 нийтийн тээврийн хэрэгслийг шугам замд гарахын өмнө дотор, гадна цэвэрлэгээ, суудлын бүрээсийн бүрэн бүтэн байдал, ерөнхий өнгө үзэмж, урд, хажуу, хойд талын чиглэлийн хаяг, хаягны гэрэлтүүлэг, заалны дулаацуулга болон гэрэлтүүлгийг голчлон шалгаж, илэрсэн зөрчлийг даруй арилгах үүрэг даалгаврыг ААН-үүдэд өгч ажилласан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!