ОРОН НУТАГТ НЭМЭЛТ АВТОБУС ЯВУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

0
238

Сар шинийн баяраар хот хөдөөг зорих иргэдийн тоо ихэсдэг. Иймээс Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд өнөөдөр аймгуудын Автотээврийн төвүүдтэй цахим хурал хийж, үүрэг даалгавар өгсөн байна.

Хурлаар сар шинийн баяраар автотээврийн төвүүд байнгын бэлэн байдалд ажиллах, хариуцлагатай жижүүр томилох, иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих боломжийг хангах үүднээс хот хоорондын зорчигч тээвэрт нэмэлтээр тээврийн хэрэгсэл ажиллуулах зэргийг орон нутгийн Автотээврийн төвийн удирдлагуудад үүрэг болгожээ. Мөн баярын өдрүүдэд цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, орон нутгийн замд улсын байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлуудыг үүрэг болгон өгсөн байна.

Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг аймаг бүрт зохион байгуулаж, техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллахыг тус тус үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!