Дэлхийд сүүлийн 100 жилд тохиож байгаагүй эдийн засгийн хямрал нүүрлэжээ

2021-01-26
1 min read

“Цар тахлын улмаас 2 сая гаруй хүн нас барж, сүүлийн 100 жилд тохиож байгаагүй эдийн засгийн хамгийн том хямрал нүүрлэж байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. 

НҮБ-ын “Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв”-ийн тайланд дурдсанаар, 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар буурсан нь 2009 оны санхүүгийн хямрал тохиох үеийн үзүүлэлтээс 2.5 дахин илүү аж.

Тэрбээр, Энэ онд дэлхий дахинд коронавирусний цар тахлаас үүдэлтэй эмзэг байдлаас тогтвортой байдалд шилжих онцгой боломж бий гэдэгт итгэлтэй байна. Ингэхийн тулд Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэмлэгүүд хамтран ажиллах хэрэгтэй гэжээ.

Мөн дэлхий дахин эдийн засгийн хоёр том гүрэн болох Хятад, АНУ тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж болзошгүйг сануулан үүнээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхийг уриалсан байна.

Орчуулах »