БӨХИЙН БАРИЛДААНЫ ТАСАЛБАР БИТҮҮНД ХУДАЛДААНД ГАРНА

0
203

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 15-ны 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Тус барилдааны билетийг битүүнд өдөр буюу энэ сарын 14-ний өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж эхлэх гэнэ. Тасалбарын үнэ  25-35 мянган төгрөг байгаа юм. Сар шинийн баярт зорилсан цуврал барилдаанууд энэ сарын 11-с эхлэн үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!