ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ ЗАСВАРЛАЖ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТОО АВНА

0
49

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна. Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан.

Эдгээр иргэд нь арилжааны банк дахь дансны мэдээллээ  https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай.
Татварын албанаас таны  https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн утасны дугаараар энэ тухай мессеж хүргүүлнэ.
2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн https://ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!