О.Баасанхүүг баллах нь Э.Эрдэнэжамьяаны даалгавар уу

0
67

Орхон аймгийн МАХН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа Э.Эрдэнэжамьяан 2020 онд Нийслэлийн Засаг дарга болох гэнэ. Н.Энхбаярын дэргэд уйлж, дуулж, бүхий л зүйлээ зориулж яваа тэрбээр амралтын өдрүүдэд болсон намын Их хурлаараа генсекийн албан тушаалаа хүлээлгэн өгч, орон нутаг руу “цөлөгдсөн”. Н.Энхбаяр хаашаа гэнэ, тэр тийшээ. Тиймдээ ч намынхаа даалгаварыг өвөртлөн О.Баасанхүүг “харлуулах” ажиллагааг гардан гүйцэтгэхээр Орхоныг зорьж байгаа бололтой юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа намын даргаа өмгөөлж интерполд захидал бичсэн хэргээр аавын хаалга татах шахсан мань эрийг “нулимс” нь од болгосон гэвэл хэтийдэхгүй л болов уу. Н.Энхбаярыг өмгөөлж хэвлэлийн хурал хийхдээ нулимс унагаж, улс төрд шинэ өнгө нэмсэн гэж ч нэрлэж болох юм.Магадгүй тэр үеийн имиж нь өнөөдрийн улс төрд нь бул чулуу болж, албан тушаалаасаа бууж байж ч мэдэх л юм.

Э.Эрдэнэжамьяан гэж хэн бэ. “Морь жилтэй, хумхын ордонд төрсөн” хэмээн түүний намтар эхэлнэ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн шавь болж, хуульч мэргэжил эзэмшсэн нэгэн.  Улмаар МАХН-д элсэхдээ Н.Энхбаяр даргаасаа батлахаа гардаж байсан сайхан дурсамжтай. Энэ цагаас хойш Н.Энхбаярын үнэнч шүтэн бишрэгч болж, өнөөдрийг хүртэл яваа нь энэ юм.

Намын даалгавар өвөртлөн Орхон аймгийг зорьсон тэрбээр УИХ-д биш хотын даргад өрсөлдөх хэтийн төлөвлөгөөтэй аж. Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хувийн амбицаа 2020 онд Хотын дарга болно гэж харж байгаа. МАХН-ын асар том зорилго бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан том шийдэл болох жаргалын найман хотыг байгуулах юм. Найман хотдоо үйлдвэр, ажлын байр бий болгосноор Монгол Улс цоо шинээр хөгжинө” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!