УИХ-ын 50 гишүүн Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа Сар шинийн өмнөх өдөр буюу битүүний өдөр дуусна. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх учиртай ч өнөөдрийн байдлаар 86 хувьтай байгаа гэнэ. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын идэвх жаахан сул байгаа бөгөөд 76 гишүүнээс 26 нь л мэдүүлгээ өгсөн, үлдсэн 50 нь өгөөгүй байх жишээтэй.

Тодруулбал, төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 26, Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29, бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 57,3 хувьтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!