Өнгөрөгч хоногт 13 хүнээс коронавируст халдвар илэрчээ

2021-01-26
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.01.26-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12039 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 814 боллоо. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »