О.Баасанхүүг эгүүлэн татах эсэхийг хэлэлцэнэ

0
84

Намаасаа хэдэнтээ хөөгдөж, туугдсан О.Баасанхүүг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах эсэх талаар МАХН-ынхан хэлэлцэх гэнэ. Зүй нь тэрбээр бие дааж нэр дэвшээгүй, мөн Орхон аймгийн МАХН-ынхан түүнд саналаа өгсөн тул зоргоороо сул гишүүн болж хувирч чадахгүй талаар тус намын дэд дарга С.Ганбаатар хэлсэн. Тэрбээр “МАХН парламентад суудалтай хэвээрээ байгаа. Харин тэр төлөөллийг өөрчлөх үү үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Манай намыг парламентад төлөөлж байгаа хүн бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан МАХН-д саналаа өгсөн. Энэ утгаараа гишүүнийг эгүүлэн татах эсэхийг нам дотроо хэлэлцэнэ” гэсэн юм.

Ямартай ч МАХН парламентад байгаа ганц суудлаа гаргуунд нь хаяхыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс ганц гишүүнээ үзэн ядаж хөөхийн оронд үлдсэн хоёр жилд эвтэй найртай байхыг чухалчлах болов уу.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!