Д.Мурат ёс зүйтэй нэгэн мөн үү

0
105

Д.Мурат гишүүн тун ч ёс жудагтай нэгэн гэнэ билээ. Төрийн ордонд ёс бус зүйл ярихыг цээрлэж, үгээ бодож үйл хөдлөлөө цэнэж явдаг нэгэн. Гэхдээ хашааны гадна гарахаараа энэ бүхэн нь эсрэгээрээ болчихдог юм даг уу. Бүсгүй хүнийг хэрхсэн талаарх мэдээлэл өдгөө ч хөвөрдөг. Ер нь ч орон нутаг руу хамгийн их гүйдэг гишүүнээр тодорсон нь шалтгаантай байсан юм билээ.

Гэвч энэ талаар Төрийн ордонд ярьж болохгүй тул ам огтхон ч нээдэггүй. Ер нь чуулганы хуралдаан дээр ч амаа ангайхгүй тэвчиж суудаг гэж байгаа. Ямартаа л 34 удаа хуралдсан намрын чуулганы хугацаанд хоёрхон удаа үг хэлсэн байх вэ дээ. Үгээ цэгнэж, цэгнэж тэр шүү дээ. Хэрэв хамар доорх хагархай гэсэн шиг сул тавьсан бол хамаг булхайгаа уудлаад, хэлэх хэлэхгүй үг гараад сүйд болохгүй юу. Ямар азаар ийм ёс суртахуунтай гишүүн парламентын өндөр босгыг давсан юм байгаан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!