БЯЦХАН АВЬЯАСТНУУД ОЛОН УЛСАД АМЖИЛТ ГАРГАЛАА

0
2276

Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаан энэ сарын 2-8-ны өдөр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд болж өнгөрлөө. “А” зэрэглэлийн энэхүү уралдаанд АНУ, ИБУИНВУ, ОХУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ, Япон зэрэг улсын 250 гаруй өсвөрийн төгөлдөр хуурч авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Тус уралдаанд улсаа төлөөлөн 4 хүүхэд оролцсоноос бага буюу 10 хүртэлх насны ангилалд С.Саянцэцэг багштай ХБК-ийн 3 дугаар ангийн сурагч О.Нандин III байрт шалгарсан ажээ. Мөн энэ уралдааны хамгийн бяцхан оролцогч 6 настай З.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлж эх орныхоо нэрийг мандууллаа.
Шагнал гардуулах үеэр тэд нутаг буцсан байсан учир шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан төлөөлөн гардан авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!