ХУУРАМЧ УЛСЫН ДУГААР АШИГЛАВАЛ ЭРХ ХАСНА

0
149

Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд авто засыэ ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Гэсэн ч жолооч нар нь өөр автомашины улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд ороцох байдал гарч байгаа юм байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцно гэсэн заалтыг үндэслэн хариуцлага тооцох гэнэ.

Тиймээс жолооч нарыг үүргээ ухамсарлан хязгаарлагдсан дугаартай болон хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!