“ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
163

Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан “Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” ажлын удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс дүүргийн Улаан Загалмайн Хороотой хамтран 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулжээ. Өдөрлөгт тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 52 худалдааны төв хамрагдсан аж.

Өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд  Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Улаан Загалмайн хороо нийт 33 ажилтан, албан хаагч, тус худалдааны төвийн  33 павилоны ажилтан, үйлчлүүлэгч, иргэд нийт 620 хүнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 3 нэр төрлийн 1020 ширхэг санамж, брошур, гарын авлагыг тараан, шуурхай албаны Фургон автомашины чанга яригчаар гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг ард иргэдэд хүргэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!