АНУ гадаадын иргэдэд дахин хилийн хориг тавина

2021-01-25
1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гадаадын иргэдэд хилийн хориг дахин тогтоохоор болжээ. Тодруулбал, Бразил, Ирланд, Их Британи болон Европын хэд хэдэн оронд зорчсон гадаадын иргэдэд хилээр нэвтрэх хязгаарлалтыг даваа гаргаас тогтооно хэмээн Цагаан ордны төлөөлөгч “CNN” сувагт мэдээлсэн байна.

Мөн Өмнөд Африкт ойрын хугацаанд зорчсон хүмүүсийг оруулан өргөтгөхөөр төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд дээр дурдсан орнуудаас ирэх зорчигчдод тавих хязгаарлалтыг нэгдүгээр сарын 26-наас цуцлах зарлигт гарын үсэг зурсан юм.

Орчуулах »