ГАМШГААС ХАМГААЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

0
69

ОБЕГ-аас Барилга, хот байгуулалтын алба, Зам, тээврийн алба, Хүнс, хөдөө аж ахуйн алба, Түлш, эрчим хүчний алба, Эрүүл мэндийн алба, Хүн ам, нийгмийн хамгааллын алба, Мэдээлэл, харилцаа холбооны алба, Мэргэжлийн болон цацрагийн хяналтын алба, Хэв журам сахиулах албаны гамшгаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баянмөнх нар оролцож, гамшгаас хамгаалах улсын албадын цаашдын хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэдээлэл өгч, санал солилцсон. Түүнчлэн болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг өндөржүүлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, мэдээлэл солилцох, тогтвортой байдлыг хангах, салбарын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!