Тэгш тоогоор төгссөн автомашин маргааш хөдөлгөөнд оролцоно

0
149

 

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор авто замын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг дарга захирамж гарсан билээ. Тэгвэл маргааш буюу 2 дугаар сарын 10-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. Харин 2 сарын 11-ны ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох ажээ. Мөн энэ өдрүүдэд “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулсан болохыг сануулъя. 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!