Бүлэг хулгайчдыг илрүүлжээ

0
173

ЦЕГ-аас  “Илрүүлэлт, оргодол” гэсэн нэгдсэн арга хэмжээ явуулж байгаа аж. Энэ арга хэмжээний үеэр нэлээдгүй олон үйлдэлтэй орон байрны бүлэг хулгайчдыг саатуулжээ. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлсэн  байна. Гэмт этгээдүүд болох 17-21 насны У, Г, М нар нь Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт сүүлийн гурван сарын хугацаанд 37 удаагийн үйлдэл хийсэн нь тогтоогдсон байна. Тэд гэр хорооллын гудамжаар өдрийн цагаар явж эзэнгүй айлыг судлан хаалга цоож болон вакум цонхыг эвдлэн орж цахилгаан бараа, гар утас, мөнгөн аяга, монетон эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлдаг байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!