УОК-ын Шуурхай ажлын баг цахимаар хуралдлаа

2021-01-24
1 min read

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын баг өнөөдөр цахимаар хуралдсан байна.

Улаанбаатар хотод бүх төрлийн барааны худалдаа,  үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүдийг нээснээр коронавирусний халдвар тархах эрсдлийг нэмсэн байна. Иймд халдварын эрсдлээс сэргийлэхийг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох албанынханд үүрэг болгожээ.

Сүүлийн өдрүүдэд зөвхөн Улаанбаатар хотод коронавирусний халдвар бүртгэгдэж байгаа. Гэхдээ халдвар авсан хүмүүстэй ойр байсан иргэд олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар хаанаас авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна. Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

Орчуулах »