САР ШИНИЙН БАЯРААР АВТОЗАМЫН БООМТУУД АМАРНА

0
131

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомтууд амардаг. Тэгтэл сар шинийн баяраар буюу энэ сарын 15-18-ныг дуустал Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амарна гэж мэдэгджээ. Мөн Монгол, Оросын хилийн боомтуудын цагийн хувиар өөчлөгдөж Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь зэрэг автозамын боомт энэ сарын 15-17-нд, Ханх боомт энэ сарын 16, 17-нд, Ульхан боомт энэ сарын 16-нд тус тус амархаар болжээ. Харин урд хойд хилийн төмөр зам болон агаарын тээвэр хуваарийн дагуу ажиллах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!