АХМАДУУДЫГ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ИХЭСЧЭЭ

0
198

Сүүлийн үед ахмад настнуудыг залилан мэхлэх гэмт хэрэг ихээхэн гарах болжээ. Залилан мэхлэгчид ихэвчлэн “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. Намайг мөнгө аваад ир гэлээ” нэж эсвэл гудамжинд яваа өндөр настнуудаас, “Багцын бэлэг худалдан авах уу” гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь авч зугтаасан хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгджээ. Сүүлийн жишээ гэхэд: Өчигдөр Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд 72 настай эмэгтэй Д-г үл таних залуу цагдаагийн алба хаагчийн нэр ашиглан “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон байна. Та 50 мянган төгрөг төлж хүүгээ гаргаж ав” хэмээн мэхэлсэн хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд энэ төрлийн хэрэг үйлдэхдээ хохирогчдоо урьдаас судалдаг хэмээн хэлжээ. Иймд ахмад настнуудыг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгуулагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!