Ж.Батзандан: УИХ-ыг тараахыг төлөө ажиллах болно

0
242

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ийнхүү мэдэгдсэн юм. Хаврын чуулганаар унаад байгаа парламентын нэр хүндийг сэргээхгүй бол төрийн хямрал гудамжны хямрал болж хувирах гэнэ. Тиймээс 65 судалтай УИХ ажил хийх ч юм шиг, үгүй ч юм шиг байгаа байдал нь ард түмний дургүйг хүргээд байгаа тул УИХ-ыг тараахын төлөө ажиллах болно гэдгээ байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн.

Мөн тэрбээр Ардын намын залуу хүчирхийллийн асуудалд холбогдохоор дуугүй байдаг, С.Баяр асуудалд орохоор дуугүй байдаг атлаа өөр намын хүн хүчингийн хэрэгт холбоглдохоор хавь ойроор нэг сэвж ярьдаг, хариуцлагын асуудал хөндөгддөг байж болохгүй. Хулгайн асуудлаа УИХ-аар ярихгүй бол УИХ-ыг тараах асуудлыг Цагаан сарын дараа нь ярина. Эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой нэг ч хуулийн төсөл алга. Хэлэлцэх асуудлаа дуусгасан юм бол УИХ тарах хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага бий талаар АН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!