Хаалттай хэвээр үлдэх салбарууд

2021-01-22
1 min read

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гарган зарим төрлийн үйл ажиллагааг нээхээр болсон. Харин энэ захирамжинд багтаагүй, өөрөөр хэлбэл ажиллахгүй салбаруудыг танилцуулж байна. Үүнд:

  1. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн валт
  2. Бүх төрлийн баар
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  4. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
  5. Спорт арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб, бильярд/
  6. Саун, бассейн
  7. Шашин зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
  8. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
  9. Бариа засал, массажны газар, алжаал тайлан төв
  10. Амралт, жуулчны бааз, дэн буудал
  11. Нийтийн халуун ус
  12. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
Орчуулах »