“Удирдах ажилтан тээвэр зохион байгуулагч” -аар мэргэшсэн ажилтнуудад гэрчилгээ олгов

0
164

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, хуулийнхан хамтран 123 инженер техникийн ажилтан, засварчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Зөрчлийн тухай хууль”, байгууллагын дотоод журам, ажлын байрны эмх цэгц зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, хамгаалах хувцасны хэрэглээ, гар багажтай ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар зэрэг сэдвээр хичээл заасан. Дараа нь үйлчилгээний 11 ажилтанд “Харилцаа хандлага ёс зүй”, “Үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ” сэдвүүдээр заавар зөвлөмж өгөв.

Ажилчдыг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Зам тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институтын “Удирдах ажилтан тээвэр зохион байгуулагч”-ийн мэргэшүүлэх сургалтанд нэгтгэлийн 8 ажилтанг хамруулсан. Тээвэрлэлт зохион байгуулах бэлтгэл ажил, Тээвэрлэлт логистикийн үйл ажиллагаа, тээврийн хяналт сэдвээр 10 хоногийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан ажилтнуудад нэгтгэлийн сургалтын албаны дарга Б.Төөрүүл гэрчилгээг нь гардуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!