”НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖИЛ”-ИЙН ТАЙЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
194

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оны “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд тус эмнэлгээс үйлчлүүлэгч иргэд, олон нийт рүү чиглэн зохион байгуулсан эрүүл мэндийн мэдээлэл, боловсрол олгох болон эрүүл зан үйлийн сургалт сурталчилгаа, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн аян, зорилтод хөтөлбөр, дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн үйл ажиллагаагаа дүгнэж тайлагнах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн жилийн тайлан өдөрлөг”-ийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үр өгөөжтэй бөгөөд онцлох шинэлэг ажил нь тус эмнэлгийн санаачлага, “Хаан Банк Сан”-гийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” сэдэвт нийгмийн эрүүл мэндийн зорилтод төсөл байсан бөгөөд иргэд, олон нийтийн дунд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийх, цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал хандлагыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилго бүхий уг төсөлт ажил цаашид ч үргэлжлэн хэрэгжих юм. Энэхүү төсөлт ажлын хүрээнд нийт 18324 үйлчлүүлэгчид цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хийгдэж, “ХААН БАНК”-ны захын байршилтай хамгийн том 4 салбарт цусны даралт үзэж, хянах сүүлийн үеийн аппарат бүхий “Цусны даралтын булан” байгуулагдаж, дээрх салбарын 79 теллер ажилтныг цусны даралтын эрүүл мэндийн боловсрол олгох анхан шатны зөвлөгчөөр бэлтгэсэн.

Мөн тус эмнэлгийн хамт олон “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд нийтдээ Нийгмийн эрүүл мэндийн зорилтод аяныг 3 удаа, Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг 15 удаа тус тус зохион байгуулж, 7959 үйлчлүүлэгчийг хамруулан, сургалт сурталчилгааны 32 төрлийн 11490 ширхэг гарын авлага, материал бэлтгэн таниулга сурталчилгаа хийсэн байна. Мөн энэ хугацаанд тус эмнэлгийн Эрүүл зан үйл, мэдээлэл, сургалт сурталчилгааны багаас хорт зуршлаас сэргийлэх, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний чиглэлүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг нийт 48 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 2844 үйлчлүүлэгчийг хамруулсан бол иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан 13 төрлийн 39 сэдвийн интерактив сургалтын видео материал бэлтгэн, сургалт сурталчилгаандаа ашиглажээ.
Өдөрлөгийн үеэр нийгмийн эрүүл мэндий дэмжих жилийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийг олон нийтэд сурталчлан таниулахад идэвхи санаачлага гарган манлайлан ажилласан зарим баг хамт олон, хувь хүмүүсийг эмнэлгийн захиргаанаас батламж, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!