ОЮУТНЫ СУРГАЛТЫН ЗЭЭЛИЙГ ХҮҮГҮЙ БОЛГОЛОО

0
111

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж өнгөрлөө. Тус хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн ажээ. Дээрхи зээлийн нөхцөлийн өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг бүхэлд нь өөрчилсөн. Оюутны сургалтын зээл хүүгүй болж байна мөн зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг нөцлийг бүрдүүлж өглөө. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр суулгасан ч 5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгосон байсан. Уг зээлд одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү зээл нь 2.6-гаас дээш голчтой амжилттай суралцаж буй залууст боломж болох юм” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!