Согтуу жолооч 11 машинтай мөргөлджээ

0
636

Өнгөрөгч даваа гаригт согтуу жолооч зам тээврийн томоохон осол гаргажээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А-нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ LandCriuser, Axio, Carina, Forester маркийн автомашин тус бүр нэг, Crown автомашин хоёр, Prius маркийн таван автомашин нийт 11 машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд эд материалын багагүй хохирол учирсан аж. Жолооч эмэгтэйн согтолтын зэрэг 2.07 хувьтай байсан хэмээн эх сурвалж мэдээллэж байгаа бөгөөд уг хэргийг Цагдаагийн байгуулага шалгаж байгаа гэнэ. Дашрамд дурьдхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болдог тул жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ жолооны ард суухгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эд хөрөнгийн хохирлоос эхлээд эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд, учруулдаг гэдгийг жолооч та санаарай.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!