Жефф Готтлиб: Монгол Улсын Засгийн газар ихэнх зорилтоо биелүүлж чадсан

0
109
Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж
хэд, хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсан тухай Засгийн газар
мэдээлсэн. Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийн ахлагч Жефф
Готтлиб “Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангийн
хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө
тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан” гэж дүгнэж байна.
Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор
улс, байгууллагуудад уламжилна гэдгээ илэрхийлээд улс төрийн нөхцөл
байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө
үзүүлнэ гэж онцолсон байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд
У.Хүрэлсүх төсвийн сахилга бат сайжирч, алдагдал бууран орлого
нэмэгдэж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, гадаад
хөрөнгө оруулалт өсөж байгааг онцолж байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!