Нарантуул захын наймаачдаас татвар авах уу

0
130

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Нарантуул зах дээр бэлэн мөнгөний татвар ногдуулахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн автоломбард ажилуулж байгаа иргэдэд ч татвар ногдуулж татварын бааз сууриа өргөтгөх шаардлагыг Татварын ерөнхий газарт тавьсан.

Татварын байгууллагаас нийслэлийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд  дүүргийн болон нийслэлийн худалдаа үйлчилгээний байгууллага, төрийн болон олон нийтийн байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран ажиллаж байгаа гэнэ. Одоогоор шууд татвар ногдуулах асуудалд хүндрэл бий тул эхний ээлжинд Е баримтжуулах талаар судалгаа хийж байгаа тухай ч цухалзуулсан. Өөрөөр хэлбэл, Нарантуул захаас худалдан авалт хийхдээ Е баримт нэхэж байхыг иргэдэд таниулан сурталчилах аж. Ингэснээр наймаачид ч мөн бараагаа худалдахын тулд Е баримт олгодог болох боломж бий гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!