678 мянган хүүхэд 20000 төгрөг авдаг

0
311

Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг өнгөрөгч долоо хоногт өгч эхэлсэн билээ. Уг мөнгийг зарим хүүхэд авах эрхгүй болсон бөгөөд таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол дараах шалтгаантай холбоотой гэнэ. Нэгдүгээрт, 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг олгохгүй байгаа аж.
Одоогийн байдлаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувь нь авдаг ба Засгийн газраас 80 хувь хүргэх бодлоготой байгаа ажээ. Манай улс нийт нэг сая 30 орчим мянган хүүхэдтэй. Үүний 678 мянган хүүхэд сар бүр арижааны 13 банкаар дамжуулан 20 мянган төгрөг авч буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!