Д.Занданбат: Илүү авсан татвараа дараа сард нь тооцно

0
127

ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Монгол Улс төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа танах шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон билээ. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлсэнээр энэ онд 88 тэрбум, импортын тамхины гаалийн татварыг нэмэгдүүлсэнээр энэ онд 26 орчим тэрбум төгрөг төсөвт хуримтлагдана гэхчлэн тооцсон. Гэвч Засгийн газар гурван татварыг нь хуучнаар нь байлгах хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ батлаад байгаа билээ.

Ийд нэгдүгээр сарын цалингаас нь өндөр татвар авсан иргэдийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх талаар Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат “Нэгдүгээр сарын цалин тавилт дууслаа. Хоёрдугаар сарын 10-ны дотор нэгдсэн дүн мэдээ гарна. Одоогоор албан ёсны эцсийн шийдвэр хараахан гарч амжаагүй байна. Хэрэв Хувь хүний орлогын албан татварыг хэвээр нь үлдээх шийдэр гарвал тооцоо хийгдэнэ. Хохирлын асуудал гарахгүй байх. Илүү авсан татвараа дараа сард нь тооцоод явчих тул иргэдэд хохирол байхгүй гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна. Албан ёсны шийдвэр хэрхэн гарахаас хамаарч тооцоо хийгээд эргэж мэдэгдэх болно” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!