Коронавирусний Их Британи омгоос гадна дахин өөр хувилбар бүртгэгджээ

2021-01-20
1 min read

Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараас гадна өөр нэгэн шинэ хувилбараар халдварласан тохиолдол АНУ-ын Калифорни муж улсад бүртгэгджээ.

Коронавирусний “CAL.20C” хэмээх шинэ хувилбар өнгөрсөн 7 дугаар сард үүссэн байж болзошгүй хэдий ч 11 дүгээр сар хүртэл илрээгүй байна. Шинэ хувилбар 11 дүгээр сараас хойш эрчтэй тархжээ. Шинэ судалгаанд дурдсанаар, Лос-Анжелес хотын лабораторид 1 дүгээр сарын 13-нд авсан дээжүүдийн тал гаруйгаас нь дээр дурдагдсан шинэ хувилбар илэрсэн байна.

“Европоос дамжин халдварлаагүй шинэ хувилбар энд үүсжээ. Шинэ хувилбар баярын үеэр тархжээ” хэмээн “Cedars-Sinai” эмнэлгийн төвийн эрдэмтэн мэдэгджээ.

Шинэ хувилбарын бусад төрлөөсөө илүү амь насанд халтай эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  Түүнчлэн бусад төрлөөсөө илүү хурдан халдварлах чадвартай эсэхийг илрүүлээгүй аж. 

Орчуулах »