Статистик мэдээллийн талаар даатгалын төлөөлөгчдөд илтгэл тавьж, мэдээлэл өглөө

0
95

Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригт Ард даатгал компаниас зохион байгуулж буй “Бид манлайлна” уулзалт, зөвлөгөөнд “Статистикийн мэдээлэл, түүний төрөл, мэдээлэл авах тухай” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, даатгуулагчдад илүү ойр ажиллах зорилгоор өөрийн ажилчдаа тогтмол сургалт, семинарт хамруулдаг аж. Үүнтэй холбоотойгоор тус зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг юм байна. Энэ удаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэж буй даатгалын үйлчилгээ, сургалт, уулзалт, зөвлөгөөнийг илүү мэргэжлийн түвшинд хүргэх боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор “Бид манлайлна” уриан дор зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!