УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧИЛЭЭ

0
86

Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс орон нутгийн замын тэмдэг тэмдэглэгээнд хяналт шалгалт хийжээ. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас “хар цэг” гэж нэрлэгддэг замуудыг онцлон осол гарч болзошгүй хэмээн сэргийлж тэмдэглээгээг шинэчилж байна.  Мөн  Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозам дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, хяналт шалгалт хийхийн зэрэгцээ “Саруул харгуй'” ХХК-тай хамтран дээрх  чиглэлийн автозам дагуу байрлуулсан тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалтыг хийж, хуучирч муудсан, харагдах байдал алдагдсан, тэмдгийн утга хандалт буруу болсон, холбогдох стандартын шаардлага хангахгүй болсон тэмдгийг солих, засварлах, нөхөн байрлуулахаар ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!