Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг ч хүлээн авах ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ тухайн шүүхийн албан ёсны цахим хаягаар эсвэл шуудангаар хүргүүлэх аж.

Зайлшгүй шаардлагаар өөрийн биеэр хүргэх тохиолдолд тусгайлсан хуваарийн дагуу халдвар хамгааллын чанд дэглэмийг баримтлан үйлчлүүлэх гэнэ.

Орчуулах »