ЭМЯ: Нийслэл хотод коронавирусийн гурван голомт идэвхитэй хэвээрээ байна

2021-01-19
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.19-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 17646 хүнд шинжилгээ хийснээс 10 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 709 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 28 хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »