ӨНӨӨДРӨӨС ТЭТГЭВЭР 27 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

0
151

Засгийн газрын гаргасан тэтгэврийн мөнгийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэх гэнэ. Мөн Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.
Энэ оны Төсвийн тухай хуульд тэтгэврийн нэмэгдэлд  зориулж Нийгмийн даатгалын сангийн төсвийн зарлагыг 119.5 тэрбум төгрөгөөр нэмж баталсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!