“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр батлагдав

0
147

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг тодорхой болгосон байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх ажээ. Уг хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд эхний шатыг 2018-2019, хоёрдугаар шатыг 2019-2020 онд хэрэгжүүлэх гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!