fbpx
/

…“тэд бүгд гарав тэр үлдэв”

11 мин уншина

НОЙМОР 0. -Хойд насандаа уулзая-

Чингэс хаан өглөө бүр “Тангуд улс байгаа” хэмээн сануулж байхыг зарлигласан  түүхийг бид мэддэг. Харин барууны төр бол “хууль цааз оршин байгаа” гэдгээ өглөө бүр сануулдаг уламжлалтай.

Чухам ийм шалтгаанаар аль хагас зууны өмнө шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жилд буриад ястныг үр үндсээр нь хядан “Улаанбаатарын”, “Хэнтийн”, Дорнодын” гэсэн гурван зохиомол хэрэг үүсгэж нийлүүлээд “Лхүмбийн хэрэг” мөн үзэл суртлын түм буман хаалтыг нэвтлэн онцгой итгэлтэй хүний шивнээ яриагаар дамжин орж ирсэн ховорхон “үнэн”-ийг хүмүүс нандигнан хайрлаж байлаа. 1960-аад онд Ц.Лоохууз гэгч этгээд нам төр, ард түмэн, тэр бүү хэл манай гаригийн дэвшилтэт хүн төрөлхтөний дайсан болох тухай зүү орох зайгүй  социалист суртал нэвтрүүлэг явж байв ч бүхнийг сөрөн “Яг нарийндаа Лоохууз гэдэг хүн чинь манай Монголын нэг амьд ямааг нэг ширхэг хаймар ямаан тоглоомоор сольж байна гэж оросуудыг шүүмжлээд буруутсан юм гэнэ лээ” гэсэн цуурхал-мэдээлэл орон даяар шивнээ яриагаар тарж байлаа. Тийм болохоор мянга мянган хүн сэтгэл зүрхнийхээ гүнд Зөвлөлтийн булаан эзлэгчтэй тэмцсэн баатрын дүрээр Лоохуузыг хайрлаж байв.

Дээрхи хүмүүсийн тухайд бол, хамгийн үнэмшилгүйд нь итгэж “за даа,  аягүй бол муу нь л үнэн байгаа даа” гэж эргэцүүлж суугаа бид.

Харин Эрдэнэ гуай бол өөрийн амьдрал, мэдрэмжээ зураглахад нэг сэдэв үргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын түүхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ гуай өөрөө энэ хядлагыг туулан гарсан. Үүнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. “Хрущевийн уярал” хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөөн нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай юм.

Эргээд энэ бүхнийг бодоход эрх чөлөө хязгаарлагдан энэ бие нь алга болсон ч үзэл санаа галд шатдаггүй аж.

НОЙМОР 0 Дөрвөн үеийн тагнуулчид” ба “төрд адлагдсанхувь тавилан.

Манай үндэсний топ сэдэв бол тагнуул болох  эсвэл тагнуулах тухай сэдэв хичнээн уянгын гажилттай байна тэр чигээрээ олон түмний сэтгэлд нийцдэг. Өөрөөр хэлбэл тагнуулчийн дуулиуд үнэмшилгүй байхын хэрээрээ итгэл үнэмшил төрүүлнэ гэсэн үг. Энэ яагаад ийм байна гэхээр, дарангуйлагч дэглэмийн тархи угаалттай холбоотой. МАНдан бадарч буй Социалист төрийн тулган хүлээлгэж байгаа “үнэн мэдээлэл”-ийн зай завсраар, ам дамжсан цуурхал хар Пи-ар маягаар ганц нэг үнэн орж ирж байсантай холбоотой одооч байна.

Бид төрд, даргад үнэнээсээ итгэдэг, долоон булчирхайгаа итгэж тоочдог, харин сэжиглэх, үл итгэх байдал үзүүлэхээс үхтлээ айдаг, бас итгэдэг тэрч бүү хэл “Төрийн минь сүлд өршөөг” гээд сүсгэлдэг. Харин одоо бидний төрд мөнгөнд ухаангүй дуртай этгээдүүдэд Монголын төрд бий юм шүү. Тэд бол хар масс юм харин иргэд бид ХАР МАСС биш нам дамжигсад бол жинхэн хар масс болон утаа татуулах униартан сууна. Ийм нэг үг байдаг “Олон юмыг мөнгөөр худалдан авдаг. Мөнгөөр худалдан авч болохгүй юм гэж бий. Түүнийг илүү их мөнгөөр худалдан авдаг” гэж үг бий энэ нь бидний одоогын нийгмийг ямар хэм хэмжүүрээр хэмжээд байгааг тодхон хэлж байна. Үүний төлөө бид ардчилсан нийгмийг сонгосон билүү? Олон олон аавууд үүний төлөө хувь тавиланг сөрсөн гэж үү?

Ингэхээр наанадаж л эрх чөлөө аюулгүй байдлаа хангах үүднээс нэг гүрэн, өрөх гэр, хувь хүний болон нөгөөгийнхээ нуугаад байгаа юмыг мэдэх хэрэгцээ гарна. Бас бусдаас нуух юм ч гарна. Дайсагнах эзлэх, хожих бодлоготой юм бишгүй л байх нь лав. Ерөөсөө нууж байгаа болгонд дайсагнасан зорилго байх албагүй.  Нарийн яривал бид бие биенийхээ бодож санаж явдаг олон юмыг мэддэггүй тулдаа л нэгэндээ итгэж явах нь нэг бус. Эрх чөлөө ч гэсэн тийм талтай.

Улс шиг улс байя гэвэл тагнуулчидтай байхаас өөр замгүй. Гэхдээ тагнана гэдэг нь өөрөө ёс суртахуун, хууль ёсыг сөрсөн үйлдэл бус өндөр ёс зүйн хэм хэмжүүр. Бусдын нууцад, дотоод хэрэгт увайгүйгээр орно гэдэг гэдэг муухай зүйл гэж ойлгогдож магад. Гэхдээ энэ муу муухай зүйлгүйгээр улс төр оршин тогтнож чаддаггүй нь бас гачлантай. Тагнуулчдын ертөнцөд өөрийн гэсэн ганцхан заалттай хууль үйлчилж байдаг. Тэр нь “ үл тасрах алтан холбоо” гэсэн зарчим бий. Иймдээ ч олон олон аавын хүү ээжийн охид “төрд адлагдсан” хувь тавиланг сөрөн энэ нийгмийг бидэнд авчирсан.

-НОЙМОР 7-. НЭГЭНТ ЗҮҮГДСЭН ХОЧИЙГ САНАХААР ХҮРЭЛ ЗҮРХ Ч ХАЙЛНА…

Эх орноо хайрлах хүн хүний авир үүнээс ч олон төрх хэлбэртэй. Яагаад гэвэл хүүхдийн эцэг өөр хэнч биш мань нөхөр ганцаараа байдаг бол эх орны эзэн гэгдэх тэгш эрхтэй хэдэн сая хүн бий. Түүнээс гадна хэн ч хүүхдээ хайрлана, үүнд сонин содон юм байхгүй, харин эх орноо хайрлаж байгаагаа бусдад сайтар ойлгуулах нь нэр төрийн хэрэг. Иймээс хэн нь илүү эх оронч вэ гэдэг уралдаанархуу юм үргэлж өрнөж байдаг. Иймд нэгэн хүнийг дурьмаар санагдав.

 …“тэд бүгд гарав тэр үлдэв”…

Нямтайширын Номтойбаяр гэх залуу ердийн л нэг эх оронч. Биднээс илүү ч гарахгүй, дутах ч үгүй. Эх орончиддоо залгиулж хатуу шалгуурт орсон энэ хүнд үед эх орны дуудлагаар гарч ирсэн эх оронч гэж харин одоо түүнийг харж байна буруутах зүйл юу байхав. Эх орончид эх орон дуудсан тэр цаг мөчид хэрэгтэй орон зайд гараад ирдэг. Тэд цагийн шаардсан юмыг хийдэг. Тусгаар тогтнолыг олж ирсэн Намнандорж, хамжлагыг халсан Бодоо, большевизмын довтолгоог саармагжуулсан Цэрэндорж, эх орноо амиараа хамгаалсан Гэндэн, Амар, улс орноо тусгаар авч үлдсэн Чойбалсан, соёлын довтолгоо хийсэн Цэдэнбал, ардчилалд тайван шилжилт хийсэн Батмөнх, зах зээлийн тогтоцод хүргэж өгсөн Бямбасүрэн, эдийн засгийн реформ хийсэн Энхсайхан, газар хувьчилсан Энхбаяр, авилгатай тэмцсэн Элбэгдорж нар цагийн дуудлагаар гарч ирсэн эх орончид юм. Ухрах урагшлах, өөрөөр хэлбэл баяжих ядуурахын зааг дээр ирсэн өнөөгийн Монголын дэглэмийг чангхан шүүмжлэх үүрэг цагийн эрхээр НОМТОЙБАЯРТ ноогдож гэж боддог юм. Эх оронч хүний л үг хэлж, ил далд юу ч байхгүй нуух ч юм гүй тэр хэлсэн. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан ёс дэглэмээ хадгалж хөгжил дэвшилд хүрэх санаархалтайгаа нуулгүй хэлсэн өөр хэн энэ цагт хэлж байв? Бүгд л хэлээ хазан хөрөнгөө хамгаалан окопны сэтгэлгээгээр нуугдсан үнэн энэ.

Окопны сэтгэлгээ бол 100 жил туулсан коммунизмын өв болон бидэнд амь бөхтэй оршсоор. Улс төр бол тэмцэл, гэхдээ ухаалаг, хүлээцтэй, тооцоотой, эцэст нь үндэстэнд ашиг авчрах тэмцлийг л хэлэх бус уу? Чухам ийм ойлголт, тэмцэл, баримтлалыг эх оронч үзэл гэх байх өөр юуч биш.

Эцэст нь: Энэ бүхэн нийлээд Монголын ард түмний үндэсний эрх ашиг. Энэ эрх ашгийн төлөө зогсож байвал эх оронч байгаа нь тэр. Эд бүгд аль нь ч дутаж болохгүй, нэгийг нь өрөөсгөлөөр хэт өндөрт тавьбал бусад нь дундарч байдаг харилцан хамааралтай нарийн төвөгтэй зүйл гээд доорхи үгээр дуусгая…

Хүүгээ өчүүхэн буруутай байвал би өмөөрөөд явахгүй, Номтойбаяр ч гоншгонох хүн биш…

НОЙМОР 0. -Хойд насандаа уулзая-

НОЙМОР 0 “Дөрвөн үеийн тагнуулчид” ба “төрд адлагдсан” хувь тавилан.

НОЙМОР 7-. НЭГЭНТ ЗҮҮГДСЭН ХОЧИЙГ САНАХААР ХҮРЭЛ ЗҮРХ Ч ХАЙЛНА…

Latest from Blog

Мэдээ орчуулах »