ЭМЯ: БЗД-т хийсэн тандах шинжилгээгээр халдварын 18 тохиолдол илэрсэн

2021-01-18
1 min read

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2021.01.18/

Нийслэл хот халдварын өндөр эрсдэлтэй байгаа учраас өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд халдвар, хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхаарууллаа.

Тухайлбал, байгууллагууд ажлын байрандаа нийт ажилчдынхаа 1/3-ийг ажиллуулах, нэг ажилтанд ногдох талбай 4 мкв байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай гэлээ.

Мөн иргэдийн дунд хуурамч мэдээлэл тархах эрсдэл их байна. БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтаар 50 биш 18 хүнээс халдвар илэрсэн гэдгийн албан ёсоор мэдэгдлээ.

Орчуулах »