Дэлхийд өрсөлдөх шилдэгээ тодруулав

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Мэргэжлийн боловсрол, сургалтын сурагчдын дунд “Монгол ур чадвар-2018” гагнуурын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээн  Герман-Монголын ТСҮТ-д зохиогдсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хасу мегават ХХК, Оюу толгой ХХК, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Тэмцээнийг дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байсан Л.Ганцоож, Ж.Жанлав-Ойдов нар шүүн явуулсан ба нийт 27 сургуулийн 31 хүн оролцож цахилгаан(III/SMAW), хагас автомат (135/GMAW), аргон (141/GTAW) гэсэн гурван төрлөөр шилдэгээ тодруулжээ. Шилдэг хоёр оролцогч Т.Оюун-Эрдэнэ, Э.Уужимсэтгэлт нарыг Оюу-Толгой ХХК ивээн тэтгэн дэлхийн ур чадвар тэмцээнд бэлтгэх ажээ. Тус тэмцээний  бусад төрлүүд болох мужаан, тогооч, сантехник, өрөг угсралтын тэмцээн ирэх гуравдугаар сард болно. “Монгол ур чадвар-2018” мэргэжлийн ур чадварын улсын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт  ирэх онд зохион байгуулагдах ба ялагчид эь ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!