Монос эмийн сангийн батлагдсан тохиолдлын ойрын 4 хавьтлаас халдвар илэрлээ

2021-01-18
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.18-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9115 хүнд шинжилгээ хийснээс 9 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Моносын батлагдсан тохиолдлын дөрвөн хүн, БЗД-ын ТҮК-ийн хамааралтай гурван хүн байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »