Өргөн хэрэглээний барааны үнэ буурсан гэнэ

0
102

Махны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 24-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, ямааны ястай махны үнэ 0.4 хувь, адууны ястай махны үнэ 3.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 4.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буурсан бол бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 1-р сарын 24-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4960 төгрөг, үхрийн /ястай/ мах 6525 төгрөг, үхрийн цул мах 7865 төгрөг, адууны /ястай/  мах 5050 төгрөг, ямааны /ястай/ мах 3565 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 1-р сарын 24-ний байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурсан бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй,  өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 24-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 24-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 6.2 хувь, хүрэн манжингийн үнэ 5.2 хувь, луувангийн үнэ 0.2 хувь,  байцааны үнэ 7.6 хувь, сонгины үнэ 3.3 хувиар тус бүр буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 24-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 21.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.3 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй.  Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 18.7 хувь, өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!