Дахин нэг худалдааны төв галд өртлөө

0
31

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 2018 оны 01 сарын 29-ний 02:04 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал түймэр тус худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байсан байна. Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй бөгөөд Дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж чадсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!